Сайн мэдээ:
Дорнод аймгийн харъяат, "Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа БНХАУ-ын Чэндү хотод болсон хөнгөн атлетикийн "Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртлээ.
42 км-ын зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилт үзүүлжээ.
Б.Мөнхзаяа өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, "Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих