Энэ онд Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговийг
нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөжээ. Завхан,
Говь-Алтай аймгийг холбох 370 км авто замын ажлыг Концессын тухай
хуулиар ЭЗХЯ хариуцан гүйцэтгэхээр болсон байна. Мөн баруун босоо
тэнхлэгийн 189 км авто замын дөрвөн багц ажлыг Азийн хөгжлийн банкны
санхүүжилтээр эхлүүлэх ажээ. Энэхүү ажлыг гүйцэтгэх тендерийг Худалдан
авах ажиллагааны газар хариуцан гүйцэтгэх юм.
"Өмнө нь олон улсын зээл тусламжийн гэрээгээр хэрэгжүүлж байгаа төслүүд дээр Зөвлөх компаниудыг ажиллуулж байсан. Зам тээврийн яам байгуулагдсанаар Хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа авто замын өдөр тутмын технологийн хяналт болон зөвлөх үүргийг захиалагчийн өмнөөс хэрэгжүүлэхээр бие даасан дотоодын компаниудыг ажиллуулж байна. Ингэснээр авто замын чанар сайжирч тухайн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ гэж үзэж байгаа. Зам тээврийн яам нь авлига хээл хахуулаас хол байхаа зарласан. Өмнө нь тендертэй холбоотой тийм яриа гардаг байсан байх. Харин энэ оноос Худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдаж яаман дээр тендертэй холбоотой үйл ажиллагаа явагдахаа больсон. Тэгэхээр яамны хувьд энэ тал дээр ямар нэгэн асуудал байхгүй гэж ойлгож болно". гэж салбарын сайд хэлж байгаа юм.
Авто замын салбарын инженер техникийн ажилчдыг өнөөдөр манай улсад гурван их дээд сургууль бэлтгэж байгаа ба боловсон хүчний хувьд дутмаг байна. Авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимжихийн хэрээр тус салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилчид болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, тэдгээрийг чадавхижуулах, давтан сургах асуудал чухал юм. Зам тээврийн яам байгуулагдсанаар Төмөр замын дээд сургуулийг Тээврийн дээд сургууль болгон зохион байгуулж, авто замын ангийг шинээр бий болгосон. Мөн салбарын төрийн бус байгууллагад инженер техникийн ажилчдыг давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг шилжүүлж хамтран ажиллаж байгаа ба БНХАУ-д тэтгэлгээр авто зам, гүүрийн мэргэжлээр 10 оюутныг энэ онд явуулаад байна. Мөн салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилчдыг өндөр хөгжилтэй орнуудын авто зам, гүүрийн барилгын ажилтай танилцуулах, туршлага судлуулах, олон улсын үзэсгэлэн, семинарт оролцуулах зэрэгт яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Компаниудын хувьд ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг тул нийгмийн асуудлыг нь дотоод журмынхаа дагуу шийдвэрлэж байдаг. Харин салбарын ажилчдын цалин хөлс, ажиллах нөхцөл зэрэгт Авто замчдын холбоо, Авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой гурван талт хэлэлцээрийг байгуулан ажиллаж байгаа юм.
Авто замыг барьж ашиглалтанд оруулсны маргаашаас эхлээд арчлалтын ажил хийгдэж байх ёстой. Авто замын ажил нь өөрөө өндөр өртөгтэй, хөрөнгө оруулалт ихээр шаарддаг ажил тул түүнийг байнга арчилж, хамгаалж байж хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, эдэлгээг нэмэгдүүлдэг. Авто замын сүлжээнд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ эрс нэмэгдэж байгаа боловч засвар арчлалтанд төлөвлөгдөж байгаа хөрөнгө оруулалт тийм ч хангалттай биш. Одоогийн байдлаар нийт 23 зам засвар, арчлалтын компани аймгуудад ажиллаж байдгийн 19 төрийн өмчит байна.
2014, 2015 онд нийт 3200 орчим км хатуу хучилттай авто замыг барьж дуусгах томоохон зорилт байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих