Аливаа улс үндэстэнд өөрсдийн гэсэн онцлогтой салбар гэж бий. Тэгвэл Монголчууд бидний хувьд хэзээ ч өөрсдөөсөө салгаж ойлгож чадахгүй нэг зүйл бол мал аж ахуйн салбар юм. Нүүдэлчин Монголчууд жилийн дөрвөн улиралд таван хошуу малаа маллаж, амьдрал ахуйгаа зуун зууныг дамжин авч ирсан байдаг. Тэгвэл өнөөгийн 21 дүгээр зуунд ч мал аж ахуй Монголчуудын ахуй амьдралын үндсэн цөм байсан хэвээрээ байна. Тэгэхдээ энэ салбарт тулгамдаж байгаа нэг асуудал бол аль ч суманд очсон малчдын залуу халаа ховордож байгаа тухай хөгшчүүл өгүүлж байна. Зарим суманд 40 насны босго хэдийнэ давсан хүмүүс залуу малчинд тооцогдох нь түгээмэл болжээ. Сүүлийн үед залуучууд хөдөө нутгаа орхиж хот суурин газар бараадах болсон нь ийнхүү малчдын залуу халааг бэлтгэх асуудлыг төрийн бодлогоор дэмжих шаардлага бий болгоод байна. Амьдрал ахуйгаа өөд татахаар унасан нутаг, угаасан усаа орхиж, шинэ орчинд аж төрөхөөр ирж байгаа нь тэдний буруу биш. Гэхдээ энэ асуудлыг зөнд нь орхиж яавч болохгүй. Энд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг хэлмээр байна.
Тэр ч утгаараа сонгуульд өрсөлдөж байгаа намын Мөрийн хөтөлбөрийн уг үндэс нь Монголчуудынхаа төлөө байх ёстой гэдгийг эрхэм сонгогч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Намуудын Мөрийн хөтөлбөртэй нарийн сайн танилцаж байж, сонголтоо хийх нь нэг талаас Монголчуудын үүрэг гэхэд болох болов уу.
Тэгвэл энэ дашрамд өгүүлэхэд, Монгол Ардын Нам мал аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах зорилт, бодлогыг байнга дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн. Төрийн бодлогын цөмд байх ёстой малчин түмнийхээ амьдрал ахуйд бодитой дэм үзүүлэх үүднээс Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө малчны зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулах, "Мах, сүүний анхдугаар аян” санаачлан өрнүүлэх, малын махыг экспортлох, 80 гаруй хувиар үнэ нь уруудсан мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ ханшийг өсгөх, боловсруулах үйлдвэрийг нутаг оронд нь байгуулах замаар малчдын амьдралыг сайжруулах олон асуудлыг цогцоор шийдэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Төрөлх нутагтаа ая тухтай, тогтмол орлоготой амьдрах нөхцөл бий болбол залуу малчдын хүрээ ч өргөжих боломжтой. Малчин түмний нийгмийн баталгаа ч сайжрах боломжтой юм.
Тодотгоход, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улс 1.452.29 малчин өрхтэй. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27.4 хувь байгаа бол малчдынх 34.4 хувь, малчин бус иргэдийнх 24.4 хувьтай байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж, хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30 орчим хувийг малчид эзэлдэг. Түүнчлэн нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулдаг гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ тоон мэдээллийн цаана хэчнээн хүний амьдрал яригдаж байгааг уншигчид маань ойлгож буй. Тиймээс ч мал аж ахуйн салбарыг дэмжсэн бодлого, зорилтыг Мөрийн хөтөлбөртөө тусгаж, хийхийг зорьж байгаа МАН-д талархая.
SHUURHAI.MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих