МСБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Дорнод аймаг "Талын бүргэд" клубын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа нар болон ширэн бээлийтнүүд маань Бразилийг баг тамирчдаасаа хамгийн түрүүнд зорилоо. Учир нь Боксын төрөл ирэх сарын 6-21-нд болох бөгөөд Олимп эхлэхээс дуусах хүртэл тулаан үргэлжлэх юм байна. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар Риогийн олимпод эх орноо төлөөлөн тулалдах aж.
Риогийн тэнгэрт Монгол улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа олон удаа эгшиглүүлэх болтугай.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих