Pokemon Go тоглоом дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байна. Уг тоглоом дэлхийн 20 гаруй оронд албан ёсоор нэвтэрсэн бөгөөд долоодугаар сарын 6-нд цацагдаж байсан 20 хоногийг дотор нийт 30 сая хувь татагджээ. Энэ нь дэлхийг тэр чигээр нь донтуулж байсан Candy crush saga тоглоомноос илүү үзүүлэлт юм.
Өнөөдөр долоодугаар сарын 22-нд Япон улсад албан ёсоор нээлтээ хийж байгаа бөгөөд түргэн хоолны сүлжээ McDonalds-тай хамтарч байгаа юм. Учир нь Япон даяар түгсэн сүлжээ 400 орчим ресторануудыг тоглоомчдын цуглах газар болгох гэнэ.
Энэ тоглоомонд өөрийнхөө дүрс болон, байрлаж байгаа газраа тэмдэглэж тоглох бөгөөд өрсөлдөгч тань таниас бодит ертөнц дээр зугтах нь тоглогчид илүү мэдрэмж өгнө. Тоглоомыг бодит байдал дээр тоглодог учир иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, гэмтэх бэртэх, халуунд нарших зэрэг аюул дагуулж байгаа гэнэ.
Pokemon Go тоглоом улс орнуудад дараах байдлаар нэвтэрсэн байна:
2016-оны 7-р сарын 6 (Австрали, Шинэ Зеланд, АНУ)
2016-оны 7-р сарын 13 (Герман)
2016-оны 7-р сарын 14 (Хойд Америк)
2016-оны 7-р сарын 15 (Итали, Испани, Португал)
2016-оны 7-р сарын 16 (Европын ихэнх нь улс)
2016-оны 7-р сарын 17 (Канад)
2016-оны 7-р сарын 22 (Япон)-д тус тус нэвтэрсэн.
А.Гантуяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих