MNB Үндэсний телевизийн сувгаар наймдугаар сарын 6-наас 12-нд Жүдо бөх, наймдугаар сарын 14-нөөс 16-ны хооронд болох Сонгомол бөх, наймдугаар сарын 17-ноос 21-нд болох Чөлөөт бөхийн барилдаануудыг спортын сэтгүүлч Сосорбарамын Шижирбат тайлбарлах юм. Тэрээр олмипийн таамагийн тухай өөрийн нүүр номын хуудаснаа ийн бичжээ.
"Их Тулааны өмнө нам гүм байх зүгээр.
Өмнөх Олимп, ДАШТ-нүүдийн өмнө чимээгүй байдаг байлаа. Олон хүмүүс асууж
байгаа болохоор жишээ болгож нэг жингийн таамгаа сонирхуулъя.Та бүхний
анхаарал татаж байгаа жингүүдийн нэг -100кг. Медаль авах магадлалтай
бөхчүүдийн боломжыг хувиар тооцож үзье.
2015 оны Дэлхийн Аварга Хага Рионосүке 90%
Хага Олимпийн чансааны 6д бичигдсэн учраас 3т байгаа Лукаш Крпалекийн
толгойлсон хэсэгт орно.Хага өвдгөндөө бэртэл авсан. Өнгөрсөн оны
төгсгөлд Токиогийн Их Дуулгад түрүүлснээс хойш тэмцээнд ороогүй.
Асуудалтай байгаа ч итгэж байнаа энэ аваргад.
Францын Сигил Маге буюу Сирил Маре,бас Марет гэж дуудна.Түүний медаль авах боломж 85%
Олимпийн чансааны 2т бичигдсэн Мареттэй 7д байгаа Бельгийн Тома Никифоров нэг хэсэгт орно.
Чансааны 5 Германы Карл Ричард Фрей 80%
Чансааны 4 Шведийн Мартин Пашектай нэг хэсэгт орно.
Чансааг тэргүүлэгч Азербайжаны Элмар Гасымов 75%
Чансааны 8д бичигдсэн Египетийн Рамадан Дарвиштай нэг хэсэгт орно.
Дэлхийн Аварга Л.Крпалекийн медаль зүүх магадлал 75%
4 Хэсгийн аль нэг рүү шидэгдэх Гүржийн Бека Гвиниашвили 75%
Энэ жинд 3дахь Олимпдоо зодоглож буй 2хон бөхийн нэг,мөн Олимпийн Хошой Медальтай 2 бөхийн нэг Хенк Грол 75%
Гролыг 3 Олимп дараалан медаль авбал шүтнэ дээ.
М.Пашек 60%. Их Өндөр Хувьдаа. Сайн байгаа учраас өгхөөс яахав.
2015 оны ДАШТ-н Хүрэлтэй Никифоров гарандаа бэртэл аваад, өнгөрсөн оны
форм алдагдаад энэ оны Европын аваргад мөнгө зүүсэн.Олимп гэхдээ Евро
биш юмдаа.
Чо Гу Хам, Хосе Арментерос, Жавад Махжүб, Хорхе Фонсека, Кайл Рейес,
Миклош Серникс,Иван Ремаренко гэсэн танигдсан 7 эвгүй залуусаас 2 нь
дээшээ медалийн төлөө гараад ирж мэднэ. Манай Аваргын магадлал дээр
бичигдсэн хэдтэй л харьцуулагданадаа. Домог хэмээн дуурсагдах Аваргынхаа
талаар Олимпоор ярья. Олимпийн таавар зөрдгөөрөө алдартай шүү дээ. Үе
үеийн Олимпийн таавар зөрсөөр ирсэн дээ. Бөмбөрцгийн Наадамдаа бүгдээрээ
эвтэй сайхан наадъя" гэжээ.
С.Шижирбат

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих