URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18602
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ын алба хаагчид энэ сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт албан өрөөнд нь саатуулж байцаалт авсан талаар мэдээлж буй. Энэ талаар АТГ-аас албан ёсны тайлбар хийхдээ "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133.1 буюу Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, мөн хуулийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, мөн хуулийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хээл хахууль авах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, байцаах ажиллагаа явуулсан” гэв.
Б.Цэцэг
unen.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola

Сэтгэгдэл бичих