"Рио 2016" олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Доржнямбуугийн Отгондалай өнөө өглөө 06.00 цагт эх орондоо ирлээ.
Түүнийг "Чингис хаан” олон улсын нисэх буудалд гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр болон хил хамгаалах байгууллагын хамт олон, үлээвэр найрал хөгжим, Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Монголын Боксын холбооныхон тосч авсан юм.
Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа Спортын төв ордоны бэлтгэлийн танхимдаа очиж рингнээсээ адис авсан ба ХХЕГ-т очиж удирдлагуудтайгаа уулзсан байна.
Ч.Амар

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих