Б.Ууганхүү медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн медальтан боллоо. Азарбайжаны бөх "Бээжин 2008" хүрэл, "Лондон 2012" алтан медальт бөх юм.
Б.Ууганхүүгийн өнөөдрийн барилдааны талаар эргэн сануулахад, тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Макото Хиросег хожиж яваад цэвэр ялагдсанюм. Харин дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж, Азербайжаны бөх Рамин Ибрахимовыг ялан хүрэл медалийн эзэн боллоо.
Эрэгтэй 60 кг-ын жинд нийт 12 тамирчин багтсан. Энэ жингийн аваргын төлөө Японы Х.Макото, Узбекистаны Намозов Шэрзод нар барилдана.
Б.Ууганхүү "Инчеон-2014” Азийн паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медалийн эзэн болж байсан бөгөөд тухайн жилдээ ДАШТ-д V байр эзэлж байсан.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих