2015 оны 11дүгээр сард Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татан ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь хорих 401-р ангид ганцаарчлан хориод 11 сарын нүүр үзжээ.
Тэгвэл одоогоос хоёр долоо хоногийн өмнө Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. Харин прокурорын эх сурвалжийн мэдээлснээр Б.Булганыг өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш сулласан гэх мэдээллийг өглөө. Түүнийг хоёр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байсан бөгөөд хэрэг нь нууцлалын зэрэгт хамаарах тул Тагнуулын ерөнхий газар МБГ-аас гаргасан Ажлын хэсэгтэй хамтран хэргийг шалгаж дууссан байна. Тэгвэл Б.Булганыг залилан буюу хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаагүй, ганцхан С.Зориг агсны хэрэгт холбогдуулан ганцаарчлан хорьж шалгасан гэдгийг хэллээ. Мөн түүнийг хорих ангиас суллахын өмнө ямар нэг хэвлэлд ярилцлага өгөхгүй байхаар гарын үсэг зуруулсан гэх ба прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзсэн байна.
О.Сайхан
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих