Гарсан цагаасаа эхлэн үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг болж чадсан "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаад байгаа билээ.
Тэгвэл, өчигдөр тус нэвтрүүлгийн шинэ дугаарын зураг авалт эхэлсэн бөгөөд хөтлөгчөөр нь загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл ажиллахаар болсон. Мөн энэ удаагийн 100 эрхэм нэвтрүүлгийн зочин хойморт Рио-2016 зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа уригджээ гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдсан. Гэвч энэ нь ташаа мэдээлэл төдийгүй олныг төөрөгдүүлэхэд хүргэсэн тэдний зураг нь "Гоёо” компанийн сурталчилгаа зураг байсныг "Hero entertainment”-ын захирал Б.Баатар тайлбарласан. Мөн топ модель Э.Одгэрэл ч энэ нэвтрүүлгийг хөтлөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Т.Гэрэл

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих