Өмнөх УИХ-ын хэлэлцэхээс айж байсан Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг одоогийн шинэ УИХ энэ намрын чуулганаараа хэлэлцэнэ гэж мэдэгдэв.
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 онд өргөн барьсан ч тухайн үеийн парламент хэлэлцэхгүй буцаасаар байсан билээ. Үүний учир нь уг хөтөлбөрийг баталбал Авлигатай тэмцэх газар улам хүчирхэгжинэ гэсэн айдас болгоомжлол Ардчилсан намын албан тушаалтнуудад байсан юм. Үнэндээ энэ хөтөлбөр батлагдсанаар Авлигатай тэмцэх газар хүчирхэгжих бус авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн бүх салбарт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоо, хяналттайгаар авлигын эсрэг тэмцэх нөхцөл боломж бүрдэх юм. Тиймээс энэ намрын чуулганаар Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг батлах шаардлагатай гэж УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр чуулганыг нээж хэлсэн үгэндээ тодотголоо. Үүний зэрэгцээ төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг иргэдээр хянуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх болно гэж хэлэв.
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих