Шалгалтаар Монгол улсын иргэн А, Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг их хэмжээгээр Монгол улсын хилээр "Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн нь эцсийн байдлаар тогтоогджээ.
Тус этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2, 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Холбогдогч А, Д нар нь ашиг олох зорилгоор дээрхи мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан аж Дээрхи этгээдүүдийг ШШГЕГ-ын харья 461-р хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих