Энэхүү мэдээллээс харахад УИХ-ын гишүүн Лу.Болд 17 864 391260 төгрөгийн хадгалдамжаараа тэргүүлсэн байна. Түүний араас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 13 231 635 350 төгрөг, Ц.Гарамжав, 12 000 464 440 төгрөг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2 350 151 170 төгрөг, Сү.Батболд 1 224 675 240 төгрөг, УИХ-ын гишүүн Н.Учрал 875 684 940 төгрөг, УИХ-ын гишүүн Б.Батзориг 850 463 760 төгрөгийн хадгаламжаараа бичигдсэн байна.
Хувь эзэмшдэг компанийнхаа тоогоор УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат тэргүүлжээ. Тэрээр 26 компанийн хувь эзэмшдэг юм байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа нар тус бүр 25, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 24, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 18, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 15 компанид хувь эзэмшдгээрээ жагсаалтыг тэргүүлцгээж байна. Дашрамд дуулгахад, УИХ-ын дарга М.Энхболд долоо, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөрвөн компанид хувь эзэмшдэг ажээ.
Харин нилээдгүй хэдэн төрийн дарга сайд нар маань өөрийн хувьдаа ма,шингүй хэмээн мэдэгдсэн байх юм. Чухам хэн хэн машингүй болон хөрөнгийн мэдүүлгэтэй нь доорх хүснэгтээс танилцана уу?.
|
BOLOD.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих