
Уг нь шаардлагатай ажил
үйлчилгээ нүдээ олж тендер нь зарлагддаг ч гүйцэтгэл, чанар нь туйлын
хангалтгүй гэдгийг судалгаанд хамрагдсан иргэд дуу нэгтэй зөвшөөрчээ.
Чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн компанид хүлээлгэх хариуцлагын тухайд
өнөөдрийн байдлаар албан шаардлага хүргүүлж, зөвлөмж өгөхөөс хэтрэхгүй
байна. Хатуухан хэлэх юм бол улс орон нутгийн өч төчнөөн хөрөнгөөр
тоглож, завшчихаад ямар ч хариуцлага хүлээдэггүй, чанар муутай
хангалтгүй хийгдсэн ажлыг холбогдох хүмүүс нь нүдээ аниад, чихээ
бөглөөд хүлээгээд авчихдаг нь дээрх байдлыг өөгшүүлэх шалтгаан болж
байна. Тухайлбал чанар муутай хийгдсэн гүйцэтгэлүүдээс гадна 50 саяын
ажил авчихаад 15 саяар гүйцэтгэсэн байх жишээтэй үнэлгээ нь хүрэхгүй
асуудал ч хэд хэд гарчээ.
"Людмила” компани 8-р багийн ажлын албаны
байрыг 100 сая төгрөгөөр барьж гүйцэтгэсэн боловч гадна талын будаг нь
халцарч, шохой нь хөндийрсөн, үүдний хэсэг нь цантдаг, мөн тус багт
баригдсан "Дорнын хийц” компанийн Халуун усны барилгын хувьд өрөө нь
нарийн, агааржуулалтгүй, цахилгааныг нь шийдээгүй учир өнөөдрийг хүртэл
ажиллаагүй гэхчлэн багуудад хийгдсэн тендерийн чанаргүй гүйцэтгэлийг
дурдвал урт цуваа хөврөх нь ээ. Чанаргүй "тендерчдэд” хэрхэн хариуцлаг
тооцдог болох вэ. Уг нь барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр
хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагыг хар жагсаалтад
оруулж, олон нийтэд зарлах, дахин тендерт оруулахгүй байж хариуцлага
тооцож болох гарц харагдаж байгаа юм.
Д.Дэлгэрмаа /Дорнод сонин/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2026
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих