Дорнод аймагт 1939 онд баригдсан цементэн гүүрний ашиглалтын хугацаа дуусч заадсаараа хотойлт өгч зарим хэсэгтээ цөмрөлт үүсчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварын ажил хийгдэх ёстой боловч өдийг хүртэл шийдэгдээгүй тул эхний ээлжинд нөхөх арга хэмжээ авсан байна.
Дорнод аймгийн "Зүүн цементэн гүүр” буюу Хэрлэн голын доод төмөр бетон гүүр хоёр хэсэг газарт цөмөрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул одоогоор хөдөлгөөнийг 7 хоногийн хугацаатайгаар хязгаарлажээ. Энэ хугацаанд уг гүүрний засвар арчлалт хариуцсан "Дорнод Автозам” ХХК цөмөрсөн хэсгийг нөхөж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Тус гүүр нь 1939 онд ашиглалтад орсон, Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21 дүгээр талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог Дорнод аймгийн төдийгүй зүүн бүсийн чухал ач холбогдолтой гүүр юм.
Б.Отгонбавуу
Дорнод аймаг
mnb.mn




Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих