Айл тус бүр аарц буцалгах өөрсдийн онцлог жортой байдаг. Тэгвэл мэргэжлийн тэр тусмаа нэртэй тогоочийн жороор бэлтгэсэн аарц ямар байдгийг эзэгтэй нартаа сонирхуулахаар "Гүн шим” төвийг зорьлоо. Тус төвийн захирал Эрдэнэхүүтэй (UBS телевизийн "Cook time” нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг) уулзаад бидний амтархан уух дуртай өнөөх өтгөн, уур савссан халуун аарц хүний биед ялангуяа элгэнд муугаар нөлөөлдөгийг сонсоод гайхаж хоцров.
Яагаад буцалгасан аарц хүний биед муугаар нөлөөлдөг талаар Эрдэнэхүү тогооч тайлбарлахдаа "Аарц нь монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт цагаан идээ хэдий ч орчин үеийн хүмүүс үүнийг буруугаар хэрэглэж байна. Аарцыг хий бадгана хөөрөх үед биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор эрт дээр үед өвөл хөлдөөсөн аарцаа хавар хэрэглэдэг уламжлалтай байсан. Хавар ууж хэрэглэхдээ одоогийн хүмүүсийн буцалгадаг шиг гурилаар өтгөлөн хэрэглэдэггүй. Зөвхөн махны шөл эсвэл будаанд юм уу, шингэнээр буцалгаж хэрэглэдэг байж. Одоо бидний хэрэглэж буй гурилаар өтгөлсөн аарц нь элгэнд маш хортой нөлөө бүхий хүн бүрт тохирохгүй зохисгүй хоолны нэг юм. Тиймээс аарц хэрэглэхдээ аль болох эртний уламжлалаар хэрэглэх, өтгөлөж уухаар бол бага зэргийн карахмал хэрэглэх нь зүйтэй” гэж байсан.
Энэ дашрамд хүний элэг ямар хоолонд дургүй, бас дуртайг сонирхуулъя.
Элэг нь хоол боловсруулах эрхтэний нэг учраас өөрт нь зохисгүй хүнс хэрэглэхийг анддаггүй байна. Элэгний үйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг дам эрхтэн бол нүд аж. Элэгний үйл ажиллагаа хэвийн бус хүний нүдэнд олон янзын зовиур илэрдэг байна. Тухайлбал, нүд бүрхэж, хараа муудах, нүд загатнах, шарлах, мах ургах зэргээр мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хүндрэх, шилэн хүзүү хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжүүд илэрдэг байна. Гурван сар үргэлжлэх хаврын улиралын эхний хоёр сар гаруй хугацаанд хүний элэг, үлдсэн сар хүрэхгүй хугацаанд дэлүү, нойр булчирхай дэлгэрдэг байна. Энэ үед хүний биеийн хий цусны гүйдэл бадарч шар ус ба хөлсний сүв нээгдэж биеийн илч гадагшилдаг байна.Элэг дэлгэрэх энэ цагаар хоол хүнсэндээ хайхрамжгүй хандсанаар дээрх зовиур илэрч элэг өвчлөхөд нөлөөлдөг гэнэ.
#ЭЛЭГ ЮУНД ДУРГүЙ ВЭ?
өтгөн хийцтэй цай, буцалгасан өтгөн аарц, халуун ногоо, кофе, шоколад,
утсан хиам, утсан гахайн мах, утсан загас, хоносон хоол, цуу, кетчуп
бусад амтлагч, шарсан төмс, тарган хонины мах.
ЭЛГЭНД ЮУ САЙН БЭ?
Алим, алимны компот, лийр, усан үзэм, загас,
тахиа, үхрийн мах, хярам, төрөл бүрийн байцаанууд, түүхий лууван, цагаан
будаатай хоол нэн сайн аж. Буцалсан аарцны нарийн жорыг уншигчдадаа
танилцуулах сурвалжлагын эцэст мэргэжлийн хүн ийн зөвлөсөн. Гурил
самарсан аарц нэгэнт тохиромжгүй хүнс бол жор бичих нь утгагүй гэж
үзлээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих