МУ-ын Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр 11 сарын 19-ний өдөр зулын гол болохоо мэдэгдлээ. Учир нь эл өдөр Төрийн ордонд Монголын чөлөөт бөхийн холбооны их хурал болно. Харин тус хуралд нэр бүхий тамирчид, дасгалжуулагчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн Ц.Цогтбаяр дасгалжуулагч Төрийн ордоны өмнө өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ. Түүнийг Риогийн олимпд оролцож тамирчинаа өмөөрч ,хувцасаа тайлж эсэргүүлцлээ илэрхийлсний улмаас 3 жилийн хугацаанд аливаа тэмцээн уралдаанд орох эрхийг хассан. Харин энэ удаагийн хуралд оролцуулахгүй гэж байгаа нь хэт явцуурхсан үйлдэл гэж үзэж байгаагаа хэллээ. Чөлөөт бөхийн холбооны шинэчлэл нэрийн дор энэ мэт үйлдэл гаргаж өөрийн гар хөл болсон хүмүүсээр Монголын чөлөөт бөхийн холбоог бүрдүүлж үе үеийн дасгалжуулагч, тамирчдыг энэ мэтээр шахан гадуурхаж байгааг эсэргүүцэн тэмцлийн ийм замыг сонгосноо тайлбарлалаа.
TV5.mn
http://www.tv5.mn/news/180/3312

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20736
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих