Энэ оны 3-р сарын 11-нд Матад сумын нутаг дахь Петрочайна дачин
тамсаг компанийн 19-р талбайд гал гарсны улмаас хоёр хүний амь нас
эрсдэж, 10 машин шатсан билээ. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын
газрынхан очиход тус компанийн удирдлагууд гал гарсан газраа оруулахгүй,
өөрсдийн хүчээр унтраана хэмээн зөрүүдэлсэн тухай мэдээлэл хэвлэлээр
цацагдаж байсан. Мөн галын шалтгааныг Монгол Улсын Онцгой байдлын
газраар шалгуулахгүй байх хүсэлтийг гаргаж байсан юм.
Гэсэн ч нутаг дэвсгэртээ гарсан галын шалтгааныг тухайн улсын тал хариуцах үүрэгтэй учир үзлэг шалгалтыг явуулж эхэлсэн байдаг. Гал гарснаас хойш ослын шалтгаан тогтоох ажиллагаа сунжирсаар хоёр сар өнгөрний эцэст хариуг нь танилцуулжээ. Ослын газар дээр үзлэг шалгалт явуулсан комисс "Гал гарсан шалтгааныг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр цахилгааны утсыг нь шалгаж үзэхэд түүнээс гал гараагүй нь тогтоогдсон гэнэ. Их галын улмаас зарим дээж авах зүйлс устаж үгүй болсон нь ийм дүгнэлт гаргахад хүргэсэн бололтой.
А.Хэрлэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих