Бүрэнхаан Дун хаан
Дөрвөн их тахилгатай
Дүнхийгч л уулс минь
Бардан уул Хараат уул
Харчулуун Онцгой
Дөрвөн их өндөрлөг
Үүлэн сүмбэр хаднууд минь
Баян Уул нутаг минь
Наян наваа дайд минь
Үеийн үед жаргалтай
Үр ач нарын минь тоонот юм аа
Энх Өндөр Туг Өндөр
Хар Өндөр Хархираа Өндөр
Дөрвөн их Өндөр минь
Өргөмжит нутаг минь
Онон Улз түрүүтэй
Унагай Уртын голууд минь
Оёор үгүй бургиланхай
Дөрвөн их усан минь
Дахилт
Цагаан нуур Хар нуур
Холбоо нуур Гэртийн нуур
Дөчин өнгийн шувуудтай
Дөрвөн их ундаа минь
Унагай Дэлбэрхэй
Урт Хархираагийн
Өвөлжөө бууц нэмжээдээ
Дөрвөн их хөндий минь
Дахилт
Дааган Номгон
Дархинт Хавтагайн
Дөрөө зурам хадлантай
Дөрвөн их хоолой минь
Эрээн Дархинт
Бумбат Гялалзахын
Эмээлтийг сульдаасан
Дөрвөн их даваа минь
Дахилт
Бурхант Зүрхийн овоо
Бумбат Ламын овоо
Дөрвөн их тайлгатай
Дүли чулуун овоо минь
Эрдэнэ толгой Эрээн
Улаалзаргана Ажнайн
Дөрвөн зүйл эмтэй
Аршаан булаг ус минь
Дахилт
Баяндун Цагаан Овоо
Норовлин Орос гүрэн
Саахалтын санаа нэг
Сайхан зантай хөршүүд минь
Халх буриад
Хамниган цонгоол
Дүхэриг түшилцээд
Дөрвөн их унги минь
Дахилт
Бардан баатар Өэлүн ижий
Тэмүжин Шихихутаг
Дөрвөн их алдартай
Домог түүхийн баатрууд минь
Дахилт
Өрөл мойл
Үхэр нүд улаагана
Жимс жимсний охь
Дөрвөн зүйл жимс минь
Ариун дагшин хэвлийдээ
Алт эрдэнэс арвинтай
Дөрвөн зүйл баялаг нь
Задараагүй зандаа
Дахилт
Бугай хандгай эхтэй
Булга суусар дараатай
Улаан номын сахиустай
Дөрвөн зүйл ан гөрөөс минь
Дөрвөн цагийн сэлгээнд
Дөрвөн зүгтээ налайсан
Тааваараа бэлчээрлээд
Таван хушуу мал минь
Дахилт
Хүмүн суварга бүтээсэн
Зуун найман баавай нар минь
Номун буян дэгжээхээр
Зулай дарсан бүүвэй нар минь
Дахилт

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих