Баянтүмэн сумын хэмжээнд Цас их орж 2016-2017 өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хөдөөгийн 2, 3 дугаар багт 2016.11.25-аас эхлэн тойролтоор ажиллаж байна.
Тус сумын 2, 3 дугаар багт цасны зузаан 20-30 см хүрч малчдын өвөлжилтийн байдал хүндэрч зарим малчид бүлэг болон нутаг сэлгэн отор нүүдэл хийсэн байна. Иймд цаашид өвөлжилтийн хүнд байдлыг хэрхэн даван туулах, мөн хөдөөгийн багт эмнэлгийн хяналтад байдаг иргэд болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хяналтандаа авах болон төв суурин газарт оруулах, Баянтүмэн сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлуулахтай холбогдуулан иргэдээс санал хүсэлт авах зорилгоор 2016.11.25-аас 2016.12.05-ны хүртэл хөдөөгийн 3 багт ажиллаж эхлээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих