Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, Аялал жуулчлалын бодлогын хорооны хурлаар хэлэлцэж улмаар аялал жуулчлалын бизнес эрхлэгч иргэд, байгууллагуудаар хэлэлцүүлж гарсан шийдвэрийг Хурлын төлөөлөгч та бүхэнд танилцуулж байна.
Тус шийдвэр нь харилцан хамааралтай уялдаа холбоотойгоор боловсрогдсон болно.
Бид юуны түрүүнд гадаад, дотоодын аялагч жуулчдад яг юу үзүүлэх ёстойгоо тодорхой болгож улмаар тухайн бүтээгдэхүүнд түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутгийг тогтоож, жуулчны бааз байгуулах газрыг эзэмшүүлж, хэрхэн зохистой зөв ашиглах журмыг баталж, стандарт тогтоож өгөх нь зүйтэй юм. Эхнээс нь журамтай цэгцтэй байвал аливаа үйл ажиллагаа асуудалгүй байдаг.
Юу үзүүлж харуулах нь тодорхой болсоны дараа жуулчдыг түргэн шуурхай ирүүлэх зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх нь дамжиггүй юм.
Тиймийн тулд жуулчидтай харилцах төрийн байгууллагуудын үйлчилгээ хүнд сурталгүй байхын зэрэгцээ жуулчдыг хүлээн авч үйлчлэх бизнесийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтанд орсон байх шаардлагатай байна.
Энэ мэт уялдаатай асуудлуудыг шийдвэрлэж, аялал жуулчлалыг хөгжүүлж, ажлын байрыг олноор нэмэгдүүлвэл иргэдээ ажилтай орлоготой болгох төрийн бодлого амжилттай хэрэгжихээр байна.
Та бүхэн дараах зорилтуудыг тунгаан болгооно уу...
1. Дорнод аймгийн Аялал жуулчлалын брэнд 5 бүтээгдэхүүнийг тодорхойлж, бүтээгдэхүүн тус бүр дэх бүс нутгийг тогтоож батлах
2. Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох зорилготой "Эрдэм шинжилгээний бага хурал" зохион байгуулах
3. Хөрш зэргэлдээ 3 улсын Аялал жуулчлалын өдрийг зохион байгуулах
4. Аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор Хүннү гүрэн болон Их Монгол улсын түүхийг өгүүлсэн драмчилсан тоглолт болгох
5. Байгалийн болон Түүх, соёлын түүнчлэн хилийн боомтуудыг түшиглэн Аялал жуулчлалын бүс нутаг тогтоож, газрыг эзэмшүүлэх, бүс нутаг тус бүрийг зохистой ашиглах журам баталж мөрдүүлэх
6. Аялал жуулчлалын маршрут тогтоож баталгаажуулах
7. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот дахь Монгол улсын Консулын газар, Дорнод аймгийн ЗДТГ хооронд хамтран ажиллах хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй болж, Хятад улсаас Монгол улсад аялах жуулчлалын визийг шат дамжлагагүй олгодог болгох
8. Хавирга, Баянхошуу боомтуудын шалган нэвтрүүлэх орох, гарах урсгал замыг тус бүр 2 болгох
9. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэдэг ААНБ, ТББ-дын нэгдсэн зохион байгуулалтанд орж ажиллах санал санаачлагыг бодлогоор дэмжих
10. Жуулчдад үйлчлэх төрийн байгууллагуудын "Төрийн үйлчилгээ"-г боловсронгуй болгох
11. ОХУ, БНХАУ -ын иргэдийн харилцан зорчдог хялбаршуулсан аргыг судлах.
ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ХОРООТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих