Жил бүрийн 12-р сарын 3-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг
хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12
дугаар сарын 03-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. Улсын
хэмжээнд 70 шахам мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба энэ нь
нийт хүн амын 2,8 хувийг эзэлж байгаа дүн мэдээ байдаг.Манай аймгийн
тухайд 4157 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна."Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан аймгийн
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас өнөөдөр өдөрлөг зохион
байгууллаа.Өдөрлөгт аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар
мэдээлэл өгч, санал солилцлоо.Дашрамд дурдахад өнгөрсөн сард Хөгжлийн
бэрхшээлтэй иргэний хөгжлийн хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталж
хэрэгжүүлэхээр болсон юм.Өдөрлөгийн үеэр төрийн болон төрийн бус
байгууллага, урлаг соёл, ахуйн үйлчилгээг Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ
үзүүлсэн юм.Тухайлбал Улсын бүртгэлийн газар, Эрүүл мэнд нийгмийн
даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын
хөгжлийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар,
Боловсрол соёл урлагын газар, Ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг
байгууллагууд үйлчилгээ үзүүлсэн байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21174
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих