Аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаан уламжлал ёсоор 2016 оны 12 дугаар сарын 12-ны даваа гарагын өглөө 8 цагт боллоо. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Улсын ахлах байцаагч Б.Саранчимэг мэдээлэл хийсэн юм. Хууль болон холбогдох журмын дагуу аймгийн Засаг дарга буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын 147 байгууллага шилэн дансны мэдээллээ холбогдох зааврын дагуу мэдээлж байна.
Дотоод аудитад Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний 147 байгууллагаас шилэн дансны цахим системд нэвтрэх эрх авсан 132 байгууллагыг судалгаанд хамруулан /сумдын 11 ОНӨҮГ-ыг хамруулаагүй/ шалгасан бөгөөд үүнээс төсвийн байгууллага 123, ОНӨҮГ 5, бусад байгууллага 4 байна. Түүнчлэн Хэрлэн сумын 3 өрхийн эмнэлэг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд цэсээ нээлгээгүй учир хамрагдаагүй байна.
Нийт 19 мэдээллийг 132 байгууллага мэдээлэхээс 76 байгууллага мэдээлсэн буюу 57.6 хувьтай байна. Мөн нийт 14218 мэдээллээс 13419-ийг буюу 94.4 хувьтай мэдээлэлжээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагууд нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу шилэн дансны нэгдсэн цахим санд мэдээллээ 94.4 хувьтай байршуулж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих