Шидэт бөмбөг волейболын 2-р лигийн тэмцээнд Дорнод НАА, ДБЭХС-ийн Эрчим баг, Техникийн цогц шийдэл, Турк стиль, Шинэ хөгжил гэсэн 5 баг оролцсон. ШИДЭТ БӨМБӨГ лигийн тэмцээний 2 тойргийн дүнгээр урьдчилсан тоглолтыг ТУРК СТИЛЬ баг тэргүүлж, ДБЭХС-ЭРЧИМ баг удаалсан бол ТЕХНИКИЙН ЦОГЦ ШИЙДЭЛ- TCS ДОРНОД-НАА багууд 3,4-р байраар хагас шигшээ тоглолтонд шалгарч үлдсэн юм.
Хагас шигшээ тоглолтонд ТУРК СТИЛЬ баг ДОРНОД-НАА багтай, ДБЭХС-ЭРЧИМ баг ТЕХНИКИЙН ЦОГЦ ШИЙДЭЛ- TCS багтай дараалсан 2 тоглолт хийж, хожил 1:1 болсон тохиолдолд 3 дахь тоглолтыг явуулж аль хожсон баг нь шигшээ тоглолтод шалгаран үлдэх юм. хагас шигшээгийн эхний өдөр болсон тоглолтонд Дорнод нийтийн аж ахуй баг Турк стил багийг 3:0-ээр хожсон бол Техникийн цогц шийдэл баг ДБЭХС-Эрчим багийг мөн 3:0-ээр хожсон юм.
Шидэт бөмбөг 2-р лигийн эхний тоглолтууд
ДБЭХС компанийн спорт зааланд явагдаж байсан бол хагас шигшээ тоглолтууд
аймгийн БТСГ-ын зааланд Лхагва, Баасан гарагуудад 18:00 цагаас явагдаж
байгаа юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих