

Түүхэн энэ бүтээлд бүх нийтийг оролцуулах үүднээс 21 аймгаар тойрч хүссэн хүн бүрт учиг шингээх боломж олгож байгаа бөгөөд Дорнод аймаг 20 дахь аймаг болон оролцов.

Энэ үеэр учиг шингээсэн хүн бүр өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөж энэхүү үйл ажиллагаанд талархалтай хандаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн эсгий зээгт ширмэлийн урлалыг дэлхийд таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх "Монголын нууц товчоо”-г Геннисийн номонд мөнхлөх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж зарим иргэд, аж ахуй нэгжид батламж хадгалуулан нэрийг нь "Алтан гэрэгэ”-нд үүрд мөнхлөхөөр боллоо. Бүтээлийг "Гиннесийн ном”, Юнескогийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр материалуудаа зохих газарт нь бүрдүүлэн өгчээ. Энэхүү бүтээл нь нэгдүгээрт, малын гаралтай түүхий эдээр хийсэн, хамгийн урт утас орсон бүтээл, хоёрдугаарт, эсгийн дээр урласан хамгийн урт дүрслэх урлагийн бүтээл, гуравдугаарт, хамгийн олон үндэстэн ястан, иргэд оролцсон бүтээл гэсэн гурван номинацид бүртгэгдэх юм байна.



URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21829
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих