Америкийн шинээр сонгогдсон
ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр тангарагаа өргөж албан ёсоор үүрэгт
ажилдаа орж байна. Ruposters шинэ ерөнхийлөгчийг сонгуулийн компанит
ажлын үеэр нь зад шүүмжилж "доош нь хийж” байсан улстөрчдийн жагсаалтыг
гаргажээ. Тус сайтын мэдээлснээр Трамп тэдэнтэй улстөрийн тооцоо бодох
нь зайлшгүй гэнэ.
Дэвид Кэмерон Английн Ерөнхий сайд асан : Трампын инээдтэй тэнэг байр суурь нийгмийг хагаралдуулж байна.
Мартин Шульц Европарламентийн дарга : Хэрвээ Трамп ялбал маш их хариуцлага шаардах албан тушаалд маш
хариуцлагагүй хүн очлоо гэсэн үг. Тэр цагт энэ хүн бүх дэлхийн зовлон
болж хувирна
Ромын Пап Франциск :
/Трампын Мексикийн хилийн дагуу хана барих төлөвлөгөөний тухайд/ Гүүр
биш харин харин хана хэрэм барина гэж ярьж байгаа хүн бол христ биш
Юрген Триттин Бундестагийн Гадаад бодлогийн Байнгийн хорооны гишүүн : Трамп ялбал хүмүүс Жорж Бушийн үеийг дурсан санагалзсан гунигт үе ирнэ
Франсуа Олланд Францын ерөнхийлөгч : Энэ ямар ч ёс журамгүй хүн ерөнхийлөгчид нэр дэшиж байна гэхээр хамаг бие арзайх юм
Зейд Раад аль-Хусейн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар : Хэрвээ Трамп ялбал энэ нь олон улсын байдлын хувьд маш аюултай нөхцөл байдал үүсгэнэ
Мануэль Вальс Францын Ерөнхий сайд : Барак Обамо дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бол харин Трампаас бүгд зайгаа барьдаг
Франк-Вальтер Штайнмайер :Германы Гадаад хэргийн сайд : Трамп шиг үзэн ядалтанд автагдсан хүн бусдын айдас дээр л улстөрийн тоглолт хийдэг
Аль-Валид ибн Талал Аль Сауд Саудын угсаа залгамжлах Ханхүү : Та БНН-ыг төдийгүй бүх Америкийг
гутамшигт хутгаж байна. Тэртэй тэргүй сонгуульд ялахгүйгээс хойш эртхэн
нэрээ татаж ав
Арсен Аваков Украйны Дотоод хэргийн сайд : Трамп Крымийг Оросд өгнө хэмээн ичгүүр сонжуургүй мэдэгдэж байгаа нь хэвийн бус хүний шинж тэмдэг мөн
Ц.Элбэгдорж Монголын Ерөнхийлөгч : Хятадын хувьд үнэхээр том өөрчлөлт болж байна. Эдийн засгийн хувьд
Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо
тэгвэл улс төрийн манлайлагч болон гарч ирж байна. АНУ-ын Ерөнхийлөгч
бол дэлхийн хамгийн хүчтэй албан тушаал гэдэг. Тэгвэл одоо Си Жиньпин
дарга АНУ-ын Ерөнхийлөгчөөс илүү удирдагч болж үнэлэгдэж байна.
НУУЦ.мн

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22105
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих