МҮОНТВ-ИЙН ЧАНДМАНЬ СТУДИЙН СЭТГҮҮЛЧ, СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН Л.ЦАГААНДАЛАЙГИЙН ЗОХИОН БАЙГУУЛДАГ "АДУУЧИН" ТЭМЦЭЭН БОЛНО.
"Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ"-ээс зохион байгуулдаг "ДОРНЫН УНАГА" хоёр дахь удаагийн аялалыг 2017.02.14-ний өдөр зохион байгуулахаар боллоо.
Анхны аялал 2017.02.05-ны өдөр болсон бөгөөд аялалд Халх гол, Хэрлэн, Чулуунхороот сумын Цагаан чулуут багийн уяачид хамрагдаж Улсын алдарт уяач Т.Батзоригийн хурдан морь уях эрдэм, арга ухаанаас туршлага судлан ганзага дүүрэн ирсэн юм.
Түүнчлэн цэвэр цусны /улаан паспорттой/ Англи, Амeрик адуу сонирхон унаж сэтгэл баясан аяласан билээ.
Ийнхүү "ДОРНЫН УНАГА" 2 дахь удаагийн аялалыг Улсын алдарт уяач Т.Батзоригийнд болох "Адуучин" тэмцээнтэй хамтатган зохион байгуулж байгаа тул та тэмцээн үзэхийн сацуу тус нэвтрүүлгийн зураг авалтанд оролцох боломжтой болно.
Та өөрийн сум, багийн уяачид болон найз нөхдийн хамт хүсэл сонирхлоо нэгтгэн хамтран аялаарай.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих