Хроватын зүүн хойд нутагт орших нэгэн фермийн аж ахуйд найман
хөлтэй ишиг төржээ. Олон улсад шуугиан дэгдээгээд байгаа ишгийг дэлхийн
хэвлэл мэдээллийн агентлагууд "Оctogoat” буюу "Наймаалжин ямаа” гэж
нэрлэж буй юм.
Кутжево
дахь фермийн эзэн Зоран Папаричийн Сарка хэмээх ямаанаас төрсөн энэ
ишиг нь найман хөлтэйгөөс гадна эр, эм үржлийн эрхтэнтэй төрсөн байх юм.
Папаричийн ярьж буйгаар илүү хөлтэй төрсөн нь хоёр ихэр ураг хэвлийд
байхдаа нэгдэж, хүнээр бол "Сиамын ихэр” болсон гэсэн үг бололтой.
Нутгийн
иргэдийн тал нь эл явдлыг муу ёр гэж үзэж байгаа бол Папарич тэргүүтэй
тал хувь нь байгалийн гайхамшиг гэж хүлээн авч байгаа аж. Фермийн эзэн ч
ишгийг амьд үлдэж чадвал тэжээнэ гэдгээ нуулгүй ярьсан байна.
Тобби
Мэдээний линк: http://world.time.mn/content/44994.shtml
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2298
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих