Аймгийн Статистикийн хэлтсийн Хүн ам, өрхийн хамгийн сүүлийн үеийн тайлан мэдээллээр, Дорнодын нийт хүн амыг насны бүлгээр авч үзвэл 7 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 63 хувийг 15-59 насны хүн ам, үлдсэн 30 хувийг 60 ба түүнээс дээш насны өндөр настангууд эзэлж байна.
Хүн амын суваргыг харвал суурь хэсгээрээ 0-4 насны хүн ам, 25-29 насны хүн ам хамгийн өндөр байна. Манай аймгийн хүн амын хувьд нас хүйсийн суварга нь залуу насны бүтэцтэй болохыг харуулж байна.
Хүйсийн харьцаа: Эрэгтэй хүн амын тоог эмэгтэй хүн амын тоонд харьцуулсан харьцаа бөгөөд энэ нь 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоог илэрхийлнэ. Хүйсийн харьцааг насны бүлгээр нь тооцож үзвэл илүү үр дүнтэй харагдах боломжтой юм. Уг үзүүлэлт нь хүн амын хүйсийн бүтцийг ерөнхийд нь харуулдаг учраас насны бүлгээр харах нь илүү ач холбогдолтой. Тухайлбал төрөх үеийн, гэрлэх насны, нас барах үеийн, шилжих үеийн гэх мэт.
Сүүлийн 5 жилийн динамикаар харахад 100 эрэгтэй ногдох эмэгтэйчүүдийн тоо өсч байгаа хандлагатай байгаа боловч тайлант оны хувьд өмнөх оноос 0.3 пунктээр буурсан байна. 2016 онд Дорнод аймгийн 100 эрэгтэй хүн тутамд 101 эмэгтэй ногдож байна.
Хүйсийн харьцаа, сумдаар,2016 он
Булган, Гурванзагал, Халхгол, Матад, Сэргэлэн, Баянтүмэн сумдад эрэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр харагдаж байгаа бол Хэрлэн сум буюу аймгийн төвд эмэгтэй хүн амын эзлэх хувийн жин бусад сумдуудтай харьцуулахад бага байна.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих