2017 оныг ХХААЯамны Сайд, Аймгийн Засаг даргын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 10 сумын нутагт тариалангийн 20 аж ахуй нэгжийн 22 тариа бригадууд 43,9 мян.га тариалалт хийх төлөвлөсөн бөгөөд үүний 61,2% буюу 26,9 мян.га нь уриншинд үлдсэн 38,7 % гуурс болон хаврын хагалгаанд тариална.
ХХААХҮЯамны сайд Аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр төмс 294 га-д, хүнсний ногоо 137,3 га-ийн тариалалтыг 22 аж ахуй нэгж, 9 хоршоо бүлэг, 730 өрхийн тариалан эрхлэгчид гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа бөгөөд төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд хаврын тариалалтанд шаардагдах шатахууныг урьдчилгаа 50% төлбөрийг төлүүлэн гэрээ байгуулан олгон ажиллаа. Үүнд Халхгол сумын Агро парк, Ташгайн тал хоршоо, Баянтүмэн сумын Модунь Шаньюй ЗБНөхөрлөл, Дорнод гурил ХХК, Хэрлэн сумын өрхийн тариаланч С.Баттулга нартай 10,7 тн түлш гэрээ байгуулан олгож эхлээд байна. Үлдэгдэл 50 % төлбөрийг 10 сарны 15 дотор намрын ургацаас төлнө.
Төмс хүнсний ногооны тариалалт 27,9 % тай явагдаж байгаа бөгөөд төмс 89,1 га-д, хүнсний ногоо 20.2 га-д тус тус тариалаад байна.
2017 оны 05 сарын 30 өдрийн байдлаар үр тарианы тариалалтыг 9 сумын нутагт үр тарианы 24 аж ахуй нэгж тариа бригад 26.4 мян.га-д тариалалт хийсэн бөгөөд төлөвлөгөөт тариалалт 60,0 %-тай явагдаж байна. Үүнд улаан буудай 16.3 мян.га, гурвалжин будаа 4,3 мян.га, эмийн ургамал 1,2 мян.га, тосны ургамал 4.1 мян.га, малын тэжээл 1,0 мян.га, ногоон буурцаг 0,3 мян.га-д тус тус тариалаад байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24039
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих