Дорнод аймгийн нутагт орших Монгол улсын хамгийн нам дор газарт байрладаг "Хөх нуур”-ын экосистемийн судалгааны ажил хийх хүсэлтийг аймгийн Засаг дарга дэмжиж Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын газар Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар худалдан авах ажиллагааг явуулснаар байгаль орчны үнэлгээ, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүрэн баавгай” ХХК шалгарсан.
"Хүрэн баавгай” ХХК-ийн судалгааны багт Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид ажиллаж, эхний ээлжийн судалгааны ажлыг 2017 оны 5 дугаар сарын сүүлээр нийт 7 хоногийн хугацаанд Хөх нуур дээр хийсэн.
"Хүрэн баавгай” ХХК-ийн хоёрдох ээлжийн судалгааны ажлыг 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 10-ны хооронд явуулна.
dornodmedee.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих