Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхтэй хамтарсан ажил хэргийн уулзалт, ярилцлагыг 2017 оны 09 сарын 29-ний өдөр зохион байгуулсан байна.
Ажил хэргийн уулзалтаар 2017 оны эхний 3 дугаар улирлын байдлаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн тоо, шүүхээс мөрдөн байцаалтанд буцаасан болон зүйлчлэл өөрчлөгдсөн хэргийн хууль зүйн үндэслэл, шалтгаан нөхцлийн талаар тус Прокурорын газраас мэдээлэл хийн хэлэлцүүлж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, зарим төрлийн гэмт хэргийг зүйлчлэхэд анхаарах асуудалд зөв практик тогтоож, нэг мөр ойлголттой болох талаар шүүгч, прокурорууд санал солилцон ажилласан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25273
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих