Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Дорнод аймгийн "Ногоочдын уулзалт-хэлэлцүүлэг”-ийг энэ сарын 24-ны өдөр Дорнод Политехник коллежид зохион байгуулна.
Уулзалт хэлэлцүүлгээр төмс, хүнсний ногооны салбарын өнөөгийн байдал, газар тариалангийн салбарт цаг уурын нөлөөлөл, төмс, хүнсний ногоо тариалалтад газар эзэмшилт, ашиглалт, Монгол оронд туршиж буй шинэ сортын талаар илтгэл, мэдээлэл танилцуулах юм.
Мөн энэ удаагийн уулзалтын гол зорилго нь Дорнод аймгийн "Хүнсний ногоо” дэд хөтөлбөрт ногоочдын саналыг авч, тусгах аж. Тус дэд хөтөлбөр нь орон нутгийн онцлогт тохирсон экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийг сургаж дадлагажуулах зорилготой.
Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор "Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг энэ оны 9 дүгээр сард баталсан. Хөтөлбөрийг ирэх оноос эхлэн 2022 он хүртэл хэрэгжүүлснээр өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангахыг зорьж байна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд манай аймаг дэд хөтөлбөрөө боловрсуулж хэрэгжүүлэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих