Дорнод аймагт хятад иргэний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан. Тэдгээр этгээд гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа орчуулагчийг нь барьцаалсан билээ. Тухайн үед тус аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг баривчилсан байна.
Харин тэр үйлдлийн дараагаар гэмт хэрэгтнүүд дахин хэрэг үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоосон гэж Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга Л.Ариунбат мэдэгджээ. Мөрдөн байцаалтын үеэр гэмт этгээдүүд, "Дөнгөж нэг хятадын амийг хөнөөсөндөө харамсаж байна. Баригдаагүй бол арван хятадын аминд хүрэх байсан” гэж мэдүүлжээ. Харин барьцаалагдаад байсан орчуулагч эмэгтэй мэдүүлэхдээ, "Дөрвөн этгээдийн хоёр нь аймшигт аллагыг гардан гүйцэтгэсэн” гэжээ. Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26751
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих