"Бидний цөөхөн Монголчууд” төслөөс Ардын зураач Г.Одонгийн "Ажлын дараа” алдарт зургаас сэдэвлэн "Шүүдэр дундуур” уран сайхны киног бүтээсэн билээ.
Дорнод аймгийн Баян-Уул суманд зураг авалт хийсэн уг киног Дорнодчуудад толилуулахаар ирсэн төслийн санаачилагч, "Мөнхчулуун сан”-ийн тэргүүн М.Зоригтыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзлаа.
"Бидний цөөхөн Монголчууд” төсөл нь Монгол эх орныхоо үнэт баялаг, өв соёл, үзэсгэлэнт онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястануудын онцлог, эдүгээ 21-р зууны монголчуудын аж байдал, ахуй, байгаль, үндэстний онцлогийг баримтжуулан авч мөнхлөн үлдээх зорилготой бөгөөд төслийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.
Мөн аймгийн Засаг даргын зүгээс аймагтаа санаачлан хэрэгжүүлж буй "Нэг голын хүүхдүүд” төслөө танилцуулан "Бидний цөөхөн Монголчууд” төсөлтэй уялдуулан хамтран ажиллах боломжтой талаар харилцан ярилцав.
Уг төслийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Дөч, Галын голуудын экосистемийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нутгийн иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх, үндэсний бахархалт эх оронч сэтгэлгээ, өв соёл, зан заншил, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах арга ухааныг залуу хойч үедээ өвлүүлэх ажлуудыг зохион байгуулах юм.
М.Зоригт хамтран ажиллах саналыг хүлээн авч, энэ оны 09 сарын 01-нээс эхлэн манай аймагт төслийн ажлаа эхлүүлэхээр боллоо.
"Нэг голын хүүхдүүд” төсөл "Бидний цөөхөн Монголчууд” төсөлтэй хамтран Дорнод аймгийн сум, баг бүрт хүрч ажилласнаар үзэсгэлэнт байгаль, гол усаа хайрлан хамгаалах, хүн ардын ахуй амьдралын зураглал, бичвэрүүдийг хадгалан авч олон нийтэд хүргэх юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26781
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих