Гэмт хэргийн золиос болж, амиа алдсан хүний тоог дэлхийн хэмжээнд тогтоож, улс орнуудын гэмт хэргийн гаралтыг судалсан сүүлийн томоохон судалгааг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) 2012 онд гаргажээ.
Дараах үзүүлэлтэд 2005- 2011 оны хоорондох аль нэг жилийг тохиолдлоор сонгож, тэр жилд улс орнуудад хэчнээн хүн гэмт хэргийн золиос болж амиа алдсаныг, тэр нь 100 мянган хүн тутмын хэдэн хувь нь болохыг тооцоолж, зэрэглэл тогтоосон аж.
Уг тооцоог 5-8 жил хэлбэлздэггүй гэж үздэг байна. Манай улсад 2009 онд 205 хүн гэмт хэргийн золиос болж, амиа алдсан нь 7.6 гэсэн үнэлгээтэй гарчээ. Энэ нь олон улсын дунджаас (гэмт хэрэг их гардаг Латин Америкийн орнуудын дундаж үнэлгээ нь 20 орчим байна) харьцангуй бага үзүүлэлт ч хүн амтай нь харьцуулахад, ялангуяа Азийн орнууд дунд өндөр тоо юм.
П.Оюунчимэг: Хүний амьд явах эрхийг зөрчигч хамгийн том субъект нь төр
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгтэй хүний амьд явах эрхийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед хүний амьд явах эрх зөрчигдөж, байсхийгээд л
хүний амь хохирсон онц ноцтой хэрэг гарч, эсвэл энд тэндээс юм унаад
гудамжаар явж байсан, машиндаа сууж байсан хүний амийг нь авч оддог
боллоо. Хүний амьд явах эрхийг хэн зөрчөөд байна вэ?
-Хүний амьд явах эрх бол төрөлхийн заяамал эрх юм. Ямар ч тохиолдолд
тухайн хүнээс булаан авч болдоггүй эрхийн нэг. Хүн төрмөгц л амьд явах
эрх нь үйлчилж эхэлдэг. Хүний амьд явах эрх өөрөөсөө үл шалтгаалсан
байдлаар зөрчигдөж байна. Сая өөрөө ч хэллээ. Энд тэндээс төмөр унаад
хүний амь хохирч байна гэж.
Манайх өнөөдөр цаазын ял ногдуулж байгаа ч гүйцэтгээгүй шүү дээ. Гэмт хэргийн тухай хууль батлагдвал цаазын ялыг бүрэн халсан улс болох юм.
Энэ бол төртэй холбоотой. Хүний амьд явах эрхийг зөрчигч хамгийн том субъект нь төр. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр аливаа нийгэмд бүх улс өөрийн гэсэн хууль эрх зүйн орчинтой байдаг. Тэр хууль эрх зүйн орчин нь хүний амьд явах эрхийг хэр баталгаажуулж өгсөн бэ гэдгээс тухайн улсын олон улсын тавцанд үнэлэгдэх шалгуур болдог.
Аливаа улс орон эрх зүйн тогтолцоогоороо тодорхой төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноохоор байх юм бол шүүхийн хамгийн сүүлийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүний амьд явах эрхэнд халддаг. Гудамжинд явж байгаад хүн ямар нэг зүйлд цохиулаад амиа алдах, бэртэж гэмтэж буй нь хуулийн хэрэгжилт байхгүйг харуулж байгаа юм. Барилгын талбай дээр л гэхэд хамгаалалттай байх, тор татах, орчны аюулгүй байдлыг бүрэн хангасан үйл ажиллагаа явуулах ёстой гээд бүх зүйлийг нь хуульчлаад өгчихсөн.
Гэтэл хуулийн толгой дээр компаниуд сандайлчихжээ. Сандайлсан хүнд хэн хариуцлага тооцож байна вэ гэхээр төрийн байгууллага тухайн компанийн захирлын нэг өдрийн талхны мөнг өөр л торгодог. Ийм байхад тэр хүмүүс яаж хууль дээдэлж, хэрэгжүүлэх вэ. Хариуцлага гэдэг бол тухайн үйлдэлд нь тохирсон байх ёстой.
-Цаазаар авах ялыг дэлхий нийт халах чиг хандлагатай болсон.
Манай улс ч татгалзаад байгаа. Гэтэл цаазын ял байхгүйгээс харгис,
хэрцгий хэрэг гарах нь нэмэгдэж байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг шүү
дээ.
-Эцэг, эх маань төрөөс асуулгүйгээр биднийг төрүүлсэн шүү дээ. Эцэг,
эхийн бий болгосон бие махбодийг төр цаасан дээр бичсэн хууль барьж
хүний заяамал эрхэнд хөндлөнг өөс орж, тасалж байна гэсэн үг. Үүнийг
болохгүй ээ гэдгийг олон улсад гаргаж тавьснаар цаазын ялаас татгалзах
дэлхий нийтийн хандлага бий болсон.
Дэлхийн улс орнуудын 60-аад хувь нь цаазын ялыг халж байгаа. Олныг цочроосон гэмт хэрэг гарахад цаазаар аваад байвал хэрэг үйлдэхээ болино гэж ойлгодог. Олон улсын Эрүүгийн хуулийн практикт цаазаар авах ялыг олон төрлийн гэмт хэрэгт хэрэглэснээр тухайн гэмт хэрэг буурсан тохиолдол байдаггүй гэсэн судалгаа бий.
Өөрөөр хэлбэл, цаазаар авах нь хүний амьд явах эрхийг зөрчихийн зэрэгцээ, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэс болж чадахгүйг нотолсон. Монгол Улс цаазаар авах ялыг халах тухай олон улсын конвенцод нэгдэн орсон. Ингэж нэгдсэнээрээ олон улсын түвшинд шууд үүрэг хүлээж байгаа. Уг конвенцод нэгдсэнээр зургаан сарын дотор үндэсний хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн. Манайх өнөөдөр цаазын ял ногдуулж байгаа ч гүйцэтгээгүй шүү дээ. Гэмт хэргийн тухай хууль батлагдвал цаазын ялыг бүрэн халсан улс болох юм.
Хорих явцад тухайн хүний эрүүл мэнд, амь настай холбоотой үйл ажиллагаанд хууль хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнууд мэдрэмжтэй хандах ёстой.
-Хорих газарт хүний амьд явах эрх зөрчигд өөд байна уу.
Хэдхэн хоногийн өмнө Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан хүн
эмчилгээ авалгүй нас барлаа. Өнгөрсөн даваа гаригт чанга дэглэмтэй хорих
ангийн хүм үүжигч зурагт үзэж суугаад нас барсан зэрэг шил шилээ дарсан
хэрэг гараад байна.
-Нийгэм энэ асуудлыг хорих анги л болохгүй байна гэж хүлээж авч байх
шиг. Хорих ангийн нөхцөл нь хүний аминд хүрэхээр хүнд байдаг юм байна
гэж ойлгоод байна. Энэ бол буруу. ШШГЕГ-ын харьяа хорих анги, Цагдан
хорих төв бол төрийн хамгаалалттай байр. Тиймээс төр болсон бүх үйл
явдалд хүссэн ч, эс хүссэн ч хариуцлага хүлээнэ. Цагдан хоригдож байсан
хүн нас барсан асуудалд түүнийг хорьж цагдах процесст бүх зүйл байгаа
юм.
Бичмэл хууль хэрэглэдэг улсын хувьд хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг цагдан хорих нь хуулиар нээлттэй. Нээлттэй зүйл заалтыг хэрэглэхдээ алдаа гаргаад байгаа юм. Хэрэв шаардлагатай бол хорьж шалгах нь зүй ёсны хэрэг. Хорих явцад тухайн хүний эрүүл мэнд, амь настай холбоотой үйл ажиллагаанд хууль хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнууд мэдрэмжтэй хандах ёстой.
Өргөдөл өгөөд л байдаг. Тэр хүн өвчин тусаагүй байтлаа 8-10 удаа өргөдөл өгөхгүй биз дээ. Болохгүй болоод л өргөдөл өгч байгаа шүү дээ. Албан тушаалтнууд нь өргөдлийнх нь дагуу үзээд, уулзаад, болохгүй бол III шатлалын эмнэлэгт нь шинжлүүлэхэд болохгүй гэх газаргүй. Энэ бол хүн чанарын асуудал. Прокурор, мөрдөн байцаагч, шүүгч бол хууль хэрэглэж буй албан тушаалтан. Тэд эмч биш. Тэднийг тухайн хүнийг эмчил гээгүй. Эрүүл мэндээ хамгаалах эрхийг нь тухайн албан тушаалтнууд хязгаарлаж болохгүй л гэж байгаа юм.
Энд хорих байгууллага гэхээсээ илүү тухайн хүнийг хорьж цагдах зөвшөөрөл өгсөн, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг ярих ёстой гэж би үзэж байна.
Г.Цолмон

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих