
Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн 03-р сарын 22-нд "Дэлхийн Усны
Өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд албан ёсоор 1993 оноос
тэмдэглэж эхэлсэн. НҮБ-аас цэвэр усны гачигдалд байгаа олон улс орныг
усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх
талаар улс орнуудад уриалсныг Монгол Улсын Засгийн газар талархан хүлээн
авч, 2005 оноос хойш "Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа
билээ. "Дэлхийн усны өдөр”-өөр салбарын тулгамдсан асуудлуудыг олон
нийтийн анхааралд хүргэх зорилгоор жил бүр олон үйл ажиллагаа зохион
байгуулдаг."Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд
Сав газрын захиргаадын хийсэн ажлын тайланг БОНХЯам Сав газрын
удирдлагын хэлтэс дүгнэж байр эзлүүлсэн дүн саяхан гарсан байна.
Шагналт байрыг танилцуулбал:
1-р байр – Буйрнуур-Халхголын сав газрын захиргаа
2-р байр – Ерөө голын сав газрын захиргаа, Хэрлэн голын сав газрын захиргаа
3-р байр -Хануй голын сав газрын захиргаа,Онги голын сав газрын захиргаа тус тус эзэлжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2718
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих