Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, гол нуур, булаг шанд, уст цэгүүдийг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэх, усны бохирдлыг бууруулах зорилгоор БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ-г 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 25-ны өдөр, 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамжаар 04 дүгээр сарын 20-ны өдөр БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ-г зохион байгуулна. Энэхүү ажлын хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Чойбалсан хотын захирагчийн албанаас 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй "Эрүүл хот” аяны нээлтийн үйл ажиллагаа болон бүх нийтийн их цэвэрлэгээнд Төрийн байгууллага, аж ахуй нэгж, 200 орчим байгууллагууд тогтсон хуваарийн дагуу оролцох юм. Нээлтийн ажиллагаа 2018 оны 4 дүгээр сар 20-ны өдөр 10:00 цагт "Найрамдал” парк дээр болно.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27198
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих