
Дорнод аймаг нь байгаль цаг уур, байгалийн нөөцийн давуу талтайгаас гадна газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын нутаг руу түрж орсон хэлбэртэй буюу далай тэнгистэй зүйрлэвэл, түрж орсон хойг хэлбэрийн байршилтай гэж хэлж болно.
Энэхүү олон улсын хурлыг Дорнод аймгийн ЗДТГ, Япон улсын Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Бүсчилсэн хөгжлийн бодлогын судалгааны төв хамтран зохион байгуулж байна. Хуралд Япон улсын Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, БНХАУ, "Их түмэн санаачлага”-ын төлөөлөл оролцож, Монгол Улсын Зүүн бүс, Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилт, хөгжлийн төлөвлөлтийг Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграц, түүний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, харилцан мэдээлэл солилцож, цаашдын хөгжлийн гарц, шийдэл, хүлээгдэж буй сорилтын талаар санал солилцох юм.
Д.Дэлгэрмаа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27986
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих