Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга А.Нансалмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, аймгийн Ахмадын хорооны дарга Н.Төмөр болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцов.
Тус уулзалтад оролцсон ахмад багш нарын зүгээс дараахь санал санаачлагыг дэвшүүлж, бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байв. Уулзалтын үеэр хэлсэн саналуудаас тоймловол:
- Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нар сургалтын үйл ажиллагаагаа явуулахдаа хүүхэд нэг бүртэй тулж ажиллах нь дутмаг учраас боловрсолын байгууллагуудын удирдлагууд анхаарч, чиглүүлэх,
- Хүүхдийн цүнх, ном сурах бичгийн стандарт, хэвлэлийн хуудас, талбайн ашиглалтад анхаарах талаар холбогдох байгууллагуудад уламжлах,
- Гэрийн даалгаврын ачаалал хэт их байгаад анализ судалгаа хийх, бага, дунд, ахлах ангийн суралцагчдын даалгаврын норм цаг тогтоох, өмнө нь хэрэгжүүлж байсан хэмжээ мөрдөгддөг эсэх талаар судлах,
- Хэрлэн сумын 1, 5 дугаар сургуулиудын хүүхдийн тоо хичээлийн байрны нормоос хэтэрсэн, хэт их ачаалалтай болсон тул өргөтгөлийн асуудлыг хэрхэн төлөвлөх, зохион байгуулах тухай, тойргийн сурган хамралтын асуудалд анхаарч, харъяа багын хүүхдүүдийг хамруулах,
- Хүүхдэд хайр, хүндлэл төлөвшүүлэхэд анхаарах, мэндлэх, талархах заншлыг сургах, эцэг эх, багш, хүүхдийн бие биенээ хүндлэх, харилцах соёлд боловсролын байгууллагын удирдлагын зүгээс анхаарч энэ нь тэдний эргэх холбоо, харилцааг сайжруулахад чухал нөлөөтэйг ойлгуулах,
- Сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчинд анхаарах, сургууль, цэцэрлэгээс гэр хүртэл замын аюулгүй байдал, гэрэлтүүлэг, зорчих хэсгийн эрсдлийг анхаарах,
- Боловсролын байгууллагын газрын асуудлыг цэгцлэх, Биеийн тамирын болон чийрэгжүүлэлтийн талбай, хашааны гадна доторх байдал, хөрш зэргэлдээх айл өрх, албан байгууллагад давхардуулан олгосон байдлыг арилгуулах зэрэгт шийдвэр гаргаж, дэмжлэг үзүүлэх,
- Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах насны доод хязгаарыг тогтоосон журамд нэмэлт өөрчлөлт оруулж, 1,5 нас болгож бууруулах тухай саналыг холбогдох яам, байгууллагад хүргүүлэх, тус үйлчилгээний санхүүжилт хэт оройтдогт анхаарч, цаг тухайд нь олгуулах,
- Сургалтын чанарт массын сургалт нөлөөтэй учир, массаар нь сургаж, чанарыг дээшлүүлэхэд боловсролын байгууллагын удирдлага, тэдгээрийн багшлах боловсон хүчин анхаарч ажиллах,
- Мэргэжлийн боловсролын сургуулиудын төгсөгчдөөс гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, компаниудад ажилд зуучлахад анхаарч, тэдэнд боловсон хүчин зуучлагч байгууллагад уламжлах, бусад аймаг, хотоос мэргэжил, ур чадваргүй иргэдээс ажилд авч, нөхөн сургадаг байдлыг халах, бууруулах чиглэлээр бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг тухайн байгууллагуудад зөвлөх зэрэг үнэтэй санал зөвлөмжүүдийг өгч байлаа.
Аймгийн удирдлагын зүгээс боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гарсан санал зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа тусган ажиллах, нэн тэргүүнд тулгамдаж байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа дуулгаж, сургууль, цэцэрлэгүүдийн газрын асуудлыг цэгцлэх, гэрийн даалгаврын ачаалал, цагийн талаарх судалгаа гаргаж, танилцуулахыг холбогдох удирдлагуудад чиглэл өгч даалгав.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих