Өнөөдөр 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу 2017 оны аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явц, аймгийн Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтоход өргөн барилаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, өмнөх жилийн биелэлт, өргөн баригдсанаар холбогдох бодлогын хороод, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оруулан батлах юм.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
16.3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлахдаа өмнөх жилийн биелэлт, тухайн жилийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж дүгнэнэ гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн батлах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих