Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 06. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын 29. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй, хар бар өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих