Т.БАТСАЙХАН
Зэрлэг амьтан хамгаалах, судлах төвийн захирал, доктор Б.Нямбаяртай ярилцлаа. Тэрээр Хятадын Поянг нуурт өвөлжиж буй цэн тогоруунуудаа эргээд иржээ.
-Поянг нуурт дэлхийн олон орны усны шувууд өвөлждөг гэж сонссон. Олон арван мянган шувууд чуулсан сайхан газар байх даа?
-Тийм ээ. Шувуунд хайртай, шимтэн судалдаг бидний сэтгэлийг татсан нутаг юм. Тэнд ховор, нэн ховорт тооцогддог олон арван мянган шувуу байна. Нэг нуурыг тойрон бөөгнөрсөн тийм олон шувуудыг харах сайхан байв. Сансрын дамжуулагч зүүсэн манай цэн тогоруунууд тэнд өвөлжиж байна. Тэднийхээ байдалтай танилцаж, мөн Хятадын шувууны мэргэжилтнүүдтэй туршлага хуваалцаад ирлээ.
-Тэнд манай хэдэн цэн тогоруу өвөлжиж байна вэ. Цаг агаар, шувуудын амьдрах орчин нөхцөл ямар байв?
-1200 орчим цэн тогоруу байна. Дэлхийн тэр тусмаа Азийн усны шувуудын өвөлжих хамгийн таатай газар учраас Поянг нуурыг хамгаалалтад авсан байна. Шувуу олноороо цуглардаг цэгүүдэд байнгын харуул гаргадаг юм билээ. Тухайн нуурыг тойроод шувуудаас гадна найман сая хүн амьдарч байна. Хүний нөлөөнд ихээр өртөж болохоор газар ч гэлээ нутгийн иргэд шувуудтайгаа дасан зохицоод амьдарч байна.

-Поянг нуурыг зориод очлоо гэхэд жирийн хүмүүс үзэх боломжтой юу?
-Тодорхой хэмжээний зөвшөөрөл авна. Тэгээд хөтөч, тайлбарлагчтай аяллын шугамаар ч очиж үзэж болно. Олон арван мянган шувууг нэг дор харна гэдэг бас л сайхан юм шүү. Дорнын өвөртас, цагаан тогоруу гээд гайхалтай үзэсгэлэнтэй ховор шувуудыг ч сүргээр нь харлаа.
-Сансрын мэдээлэл дамжуулагч гэж ярьсан. Хэзээ зүүсэн юм бэ. Байршлаас өөр ямар мэдээлэл өгдөг вэ?
-Бид цэн тогорууг судлах хамгаалах ажлаа 2012 онд эхлүүлсэн. Сансрын дамжуулагч зүүж, хаашаа нүүдэллэв, хэзээ Монголоос гарч, хэзээ ирж байна зэрэг мэдээллийг авч байна. Мөн 40 гаруй тогоруунд өнгөт бөгж зүүлээ. Үүний тусламжтайгаар тогоруу хэзээ өндөглөсөн, тэдний бойжилт, наслалт, зэргийг нь мэдэж болно. Энэ жил 80 гаруй шувуу бөгжлөхөөр төлөвлөөд байна.
-Тогорууны наслалтыг тогтоосон биш бил үү?
-Үгүй дээ. Тэр бол амьтны хүрээлэнд тогтоосон тоо. Байгаль дээрх биологийн наслалтыг хараахан тогтоогоогүй байна. Мөн бөгжний судалгаагаар цэн тогорууны тоо ирээдүйд өсөх үү, буурах уу гээд популяцийг нь гаргаж болно. Өнгөрсөн жил Хурхийн хөндий, Хүйтний хөндий, Улз голын сав нутаг зэрэг газраар үүрэнд нь ажиглалт хийж, өндөг, ангаахайн бойжилт, тэдэнд ямар асуудал бэрхшээл байна вэ гэсэн судалгаа хийсэн байгаа.
-Тэгээд тэдэнд ямар асуудал тулгараад байна вэ?
-Амьдрах орчин маш их хумигдаж байна. Үүнд хамгийн түрүүнд хүний хүчин зүйл нөлөөлж байна. Цэн тогоруу усархаг, намгархаг газар үүрэлж өндөглөдөг. Гэтэл хуурайшилт ихтэй боллоо. Жижиг нуур цөөрөм ширгэж байна. Байгаа ганц хоёр нуур дээр нь бүх шувуу овоорч байна. Дээр нь тухайн газар нутгийн мал сүрэг шувуудыг үргээх юм. Энэ бүхний эцэст хамгийн их хохирч байгаа нь цэн тогоруу. Олон улсын судлаачдын хэлж буйгаар цэн тогорууны үр төл авалт нь муудаж байна гэсэн таамаглал бий. Яг батлагдаагүй ч гэлээ энэ үнэн.
-Цэн тогоруу бусад тогоруунаас юугаараа онцлог ялгаатай вэ. Монголд өндөглөдөг шувуудын нэг л гэж сонссон юм байна?
-Манай оронд зургаан төрлийн тогоруу бүртгэгдсэн байна. Тэр дундаас хар, цагаан, алаг тогоруу маш ховор. Энэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих