Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын
төслийн хэрэгжилтийг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн байна.
Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх зорилготой 888 төсөл хөтөлбөрт
"Чингис" бондоос 100 сая ам.долларын санхүүжилт хийж байгаа бөгөөд
хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан руу шилжүүлжээ. Мөн
цементийн хэрэгцээгээ дотоодоос хангах арга хэмжээний хүрээнд "МАК",
"Монполимент" компани болон Баян-Өлгий аймагт баригдаж байгаа хамтарсан
үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг АН-ын бүлгийн дэд дарга
С.Одонтуяа хэллээ.
Бүлгийн хуралдаанаар мөн энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцжээ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хууль, НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, Бараа, ажил үйлчилгээний хууль буюу тендерийн тухай хуулийн төслүүдийг дэмжсэн байна. Үүний дараа бүлгийн дэд дарга С.Одонтуяа "Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй. Гэхдээ энэ салбарын сайдын асуудлыг яаралтай оруулж ирж, томилох нь зүйтэй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа. Мөн миний хувьд нэгэнт "давхар дээл"-ийн асуудлаас болж ийм байдал үүссэн учраас гаднаас сайдаа томилох нь зүйтэй гэж бодож байна" гэв.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих