
Гүнцэг идээн тань элбэг байг
Гүдэсхэн эрчүүд нь шударга байг
Гуа хатад нь тунгалаг байг
Гүйлдсэн хүүхэд тань эрүүл байг
Амсах аршаан тань эрдэнэ байг
Алжаахгүй төр нь төгөлдөр байг
Айл гэрүүд жаргалтай байг
Амраг садангууд олон байг
Идээ шүүсээр бийлэг байг
Ирсэн гийчид тань тавлаг байг
Идэр залуус номтой байг
Ижилгүй ухаанаар төгс байг
Хангай дэлхий амгалан байг
Хаваржаа намаржаа урин байг
Хамаг МОНГОЛ нэгэн байг
Хатуу түүхээ мэддэг байг
Цагаан идээн элбэг байг
Цаглашгүй олонд хүртээмжтэй байг
Цаг төр нь тайван байг
Цагийг урьтсан оюунтай байг
Таван идээн дүүрэн байг
Тансаг сайхнаар амьдран байг
Таван хошуу мал тань
Тал дүүрэн бэлчин байг ээ
Үр жимс нь элбэг байг
Үрээ морьд нь багширан байг
Үр хүүхэд багачуул нь
Үлгэр туульс хүүрнэн байг
Тавлаг олон Монголчууд минь ээ
Тавьж буй магтаалыг минь болгоож
Тавиу ухаанаар уралдан байж
Тавтай сайхан шинэлээрэй
Норовбадамын Дорж:

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3111
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих