Монголын төрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж, амжилтаараа ялгарч буй
агентлагуудыг тодруулах аян өнгөрсөн саруудад өрнөж дүнгээ гаргалаа.
"Eagle News" телевиз, "News агентлаг", Үндэсний өдөр тутмын "Өглөөний
сонин"-оос хамтран зохион байгуулсан "Иргэдийн оролцоо ба шилдэг
агентлаг тодруулах медиа аян"-д 27 агентлаг оролцсоноос ЦӨМИЙН ЭНЕРГИЙН
ГАЗАР гуравдугаар байрт шалгарав. Энэхүү аяны хүрээнд Засгийн Газрын
хэрэгжүүлэгч,
тохируулагч агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил
тод, нээлттэй байдлыг иргэд, үaлчлүүлэгчдээр үнэлүүлж, үйл ажиллагаа,
бодлого чиглэлийг таниулсан үр ;үнтэй ажил боллоо гэж зохион
байгуулагчид үзэж байна.
Нөгөө талаар иргэдээс байнга нээлттэйгээр мэдээлэл, санал хүсэлт хүлээн авчээ. Цөмийн энергийн газрын хувьд цөмийн болон цацрагийн хяналтыг хийж, технологийн дэвшлийг эх орондоо дэлгэрүүлж, олон салбарт үр бүтээлтэй ашигласны үр дүнд ОУАЭА-аас өндөрөөр үнэлүүлж байсан. Харин энэ удаа Монголын шилдэг агентлагуудын нэгээр шалгарч байгаа нь цөмийн технологийн хэрэглээг олон нийт илүү сайн ойлгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байгаагийн илрэл юм.
П.Дөлгөөн /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих