Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долоон сард 1580.5 тэрбум төгрөг болжээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 253.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 203.0 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ хугацаанд өмнөх оны мөн үеэс 269.6 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 134.3 тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 66.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Еagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих