Төв аймгийн Баян сумаас 20 километрийн зайд зам тээврийн онц ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн.
Аймшигт ослын улмаас гурван хүүхэд зургаан том хүн алтан амиа алдсан. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачдын дотор зургаан сартай жирэмсэн эмэгтэй байсан гэнэ.
Осол гарах болсон шалтгаан нь "Ниссан" маркийн машин урсгал сөрж орсноос болсон гэнэ. Энэ үед хоёр машины жолооч хоёулаа хурд хэтрүүлэн 100-гаас дээш километр цагийн хурдтай явсан гэнэ.
Цагдаагийн нүднээс далд орон нутгийн зам дээр жолооч нар хурд хэтрүүлэн давхих нь хэвийн үзэгдэл. Хурд хэтрүүлэх нь ийм л аймшигтай аюул дагуулж болзошгүйг нийт жолооч нартаа сэрэмжлүүлэг болгох үүднээс дээрх мэдээг хүргэж байна.
Х.Намуун http://uls.mn/legal.html?id_27765
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих