Дорнод аймгийн Чойбалсан хотыг зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв гэдэг. Тэр ч утгаараа тус хотын оршин суугчдын тоо жилээс жилд нэмэгдэж, хүн амын төвлөрөл, хэрэглээ ихсэж байгаа нь хог хаягдал нэмэгдэх, байгаль орчныг 6охирдуулах хүчин зүйл болж байна.
Өдөр тутам 200 гаруй тонн хог хаягдал хогийн төвлөрсөн цэгт ил задгай хаягддаг аж. Мөн тус хотын эргэн тойронд хуучин Оросын цэргийн ангиуд байрлаж байсан учраас Танк, Бат-Уул, Дивиз, Өгөөмөр, Өлзийт зэрэг газарт нийт 272 га тадбай барилгын балгас, ухсан нүх шуудуу, тоосго цементийн хог хаягдлаар дүүрсэн нь байгаль орчинд болон хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлж байгаа юм.
Тиймээс "Монголын Алт"(МАК)ХХК-ийн Дорнод аймаг дахь "Дорнод-МАК" уурхайнхан өөрсдийн санаачилгаар дээрх хур хог хаягдлыг цэвэрлэж байна. Тухайлбал, дээрх хур хогтой газруудаас Чойбалсан хотын Танк орчмын нийт 30 га талбайн 134,793.02 шоо барилгын хог хаягдлыг тус уурхайнхан өөрсдийн хучээр цэвэрлэж эхэлжээ. Тэд барилгын балгас түрж овоолох, ачилт хийх, хур хогийг зориулалтын хогийн цэг рүү тээвэрлэх, гүнд дарагдсан хог хаягдлыг ухаж гаргах, талбайг цэвэрлэж, тэгшлэх, шимт хөрс тараан дэвсч, тэгшлэх зэргээр дээрх ажлыг үе шаттайгаар хийхээр болсон юм.
Дашрамд дурдахад "Монголын Алт"(МАК)ХХК хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авах "Дорнод-МАК" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тиймээс тус компанийнхан нийгмийн хариуцлага тогтвортой хөгжлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийнхаа хөгжил дэвшилд болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл хэрэгт бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
ӨДРИЙН ШУУДАН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3496
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих